Зөвөлгөө Зөвлөмж
НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” СЭДЭВТ АНГИ УДИРДСАН БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН УРИАЛГА /төсөл/
  • Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэн багш сурагчийн үл ойлголцлыг арилгаж багш, ажилтны ёс зүй хэм хэмжээг сахиж ажиллацгаая
  • Ёс заншилаа дээдэлж зөв хэрэглээг эрхэмлэсэн зөв Монгол хүнийг төлөвшүүлье
  • Хүрээлэн буй орчиндоо өөриймсөг ханддаг, эерэг хандлагатай иргэн хүмүүжүүлцгэе
  • Нийгмийн сайн дурын оролцоог дэмждэг хүмүүнлэг иргэнийг дэмжицгээе
  • Хүүхдийн авьяас чадварыг хүндэтгэж, өөрийгөө хөгжүүлсэн ухамсарт нийгэмд нэгдэцгээе
  • Бусдыг хүндэлдэг, талархалаа илэрхийлдэг эерэг орчинд амьдарцгаая
  • Хамгаалагдсан орчинд тайван, аз жаргалтай амьдралыг бүтээцгээе
  • Сургалтын орчин бүрт хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллацгаая
  • Хүүхдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэн тэгш оролцоог хангаж харилцацгаая
  • “Шүд эрүүл бол бие эрүүл ”-амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дэмжицгээе
  • Зөв дадал хэвшилтэй эрүүл хүүхэд төлөвшүүлцгээе

 

 

ХҮН БОЛГОНД ХҮҮХЭД НАС БАЙДАГ

 


Нийтлэгдсэн: 2019-01-30 16:22:11