НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 52 ДУГААР СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ТОВЧОО

ТҮҮХЭН ЗАМНАЛ: Манай сургууль нь анх Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1972 оны 5 сарын 11-ний өдрийн тогтоолоор ЗХУ-ын тусламжаар баригдсан  хичээлийн шинэ байранд 49 бүлэг, 1896 сурагч, 58 багш, ажилчидтайгаар сургалт, хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн байна.Улмаар 1973  оны 12 сарын 29-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 344-р зарлигаар тус сургуулийг Кубын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан Кубын ард түмний үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцлийг удирдагч, Кубын үндэсний баатар, яруу найрагч Хосе мартын нэрэмжит болгосон.


Нийтлэгдсэн: 2021-05-12 16:06:32