Түүх

  • 1972 онд үүсгэн байгуулагдав
  • 1973-1974 оны хичээлийн жидд арван жилийн иж бүрэн үзүүлэн таниулах материал хүлээн авсан бөгөөд 1977-1978 оноос эхлэн кабинетийн системээр хичээллэх суурь тавигдан
  • 1981-1982 оны хичээлийн жилээс эхлэн кабинетийн системээр хичээллэж эхлэв
  • 1972-1982 оны хооронд 10-р ангийг 1858 сурагч төгслөө
  • 1978 онд Сурагч С.Түвшинтөгс, Д.Бүтэмж нар Зөвлөлтийн дуу дуулаачдын улсын анхлугаар уралдааны тэргүүн болон тусгай шагналтнууд болов
  • 1979 онл тус сургуулийн улс төрийн дууны “Нарны дуулал” хамтлаг район, хотын аварга, найрал дууны “Цэцгийн баясал” чуулга олон улсын хүүхдийн жил зориулсан найрал дуучдын тэмцээнд тэргүүн байр эзлэн алтан мелаль, 4 байгууллагын дипломоор шагнагдсан билээ.
  • 1982 онд районы тэргүүний сургууль
  • 1986 онд нийслэлийн тэргүүний сургууль
  • 1987 онд нийслэлийн итгэмжлэгдсэн сургууль болсон бөгөөд
  • 1989 онл Монголын багш нарын 5-р их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж Улсын тэргүүний сургууль болох үүрэг авав
  • 1996, 1997 онуудад дүүргийн тэргүүний сургуулиар мөн нийслэлийн засаг даргын захирамжаар, нийслэлийн тэргүүний сургууль шалгаруулах болзолт уралдаанд хотод хоёр жил дараалан II байр эзлэв.
  • 1995-1996 оны хичээлийн жилээс нийслэлийн гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургуулийн 1960058 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авч математик, гадаад хэл, хими, физикийн хичээлүүдээр 1-10-р ангид эрчимтэй сургалт явуулж ирлээ.
  • 1998 онд Алтан гадас одонт багш А.Баяжих, Л.Галмандах /нийслэлийн дуу хөгжмийн улсын мэргэжлийн аварга багш Д.Сарантуяа /химийн мэргэжлийн аварга багш
  • 2001 оны Нийслэлийн мэргэжлийн аварга багш/ Д.Цэрэндулам /Нийслэлийн мэргэжлийн аварга багш/ В.Төгсжаргал /
  • 2006 оны улсын тэргүүний физикийн багш/ Б.Тэрбиш/
  • 2007 оны Нийслэлийн мэргэжлийн аварга багш/, Ц.Энхтуяа/
  • 2011-2012 оны хичээлийн жилд сургуулийн анги танхимууд болон коридоруудад иж бүрэн засварыг хийж бүх хаалгаа сольж, стандартыг хэрэгжүүлэх чадварын самбарууд, байгалийн хотхон, үлгэрийн хотхон зэргийг хийж тохижуулсан ба биеийн тамирын заал, урлагийн заалуудыг шинэчлэн засварласан байна.
  • 2010-2011 оны хичээлийн жилд сургуулийн номын санг “Цахим- мэдээллийн номын сан” болгон шинэчлэн өргөжүүлэхэд нийт 10.6 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлж тохижуулсан.