Манай сургууль

ХОСЕ-МАРТИЙН НЭРЭМЖИТ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ 52 ДУГААР ДУНД СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай сургууль анх Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1972 оны 5-р сарын 11-ний өдрийн тогтоолоор /ЗХУ-ын тусламжаар баригдсан/ хичээлийн шинэ байранд 49 бүлэг, 1896 сурагч, 58 багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн ба 1973 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 344 дүгээр зарлигаар Кубын үндэсний баатар, яруу найрагч Хосе-Мартийн нэрэмжит болсон билээ.

Энх хичээлийн жилд А, Б хоёр байранд нийт 72 бүлэгт 3 ээлжээр 3160 суралцагч суралцаж байна.

Нийт 137 багш, ажилчидтай бөгөөд боловсон хүчин 100% хангагдсан бөгөөд ахлах, дундын 58 багш, бага ангийн 42 багш, аж ахуйн 37 ажилтан ажиллаж байна. Үүнээс багшлах боловсон хүчин буюу магистр багш 15, бакалавр багш 72, диплом багш  19, заах аргач зэрэгтэй багш 49, тэргүүлэх зэрэгтэй багш 15, нийт зэрэгтэй багш 64%-ийг эзэлж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:
“Хүмүүнлэг, оюунлаг, чадварлаг иргэн төлөвшүүлэх

ЗОРИЛГО
Багш, суралцагчдын бүтээлч үйл ажиллагааг дэмжин, суралцагч нэг бүрийн төлөвшил, сурлагын чанарыг дээшлүүлэх.

ЗОРИЛТУУД

  • Суралцагч нэг бүрийн төлөвшил, сурлагыг дээшлүүлэх:
  • Суралцагчдаа хөгжүүлэх
  • Багшаа хөгжүүлэх
  • Эцэг, эх олон нийтийн идэвх оролцоог дээшлүүлэх
  • Эрүүл харилцаа, сургалтын таатай орчинг бүрдүүлэх

Үзүүлсэн амжилтууд:

  • 1982, 1997, 1999, 2006, 2011 онд “Дүүргийн тэргүүний сургууль”,
  • 1987 онд “Нийслэлийн итгэмжлэгдсэн сургууль”,
  • 2000-2004 оны ХУД-ийн математик, монгол хэлний хичээлийн буухиа тэмцээний аварга сургууль,
  • 2002 оны багш нарын хөгжлийн түшиц сургууль,
  • 2004 онд нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллагаар, 2012, 2013 оны “Мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд амжилттай оролцож “Шилдэг сургууль”-иар тус тус шалгарсан.

Хосе-Мартийн нэрэмжит Хан-Уул дүүргийн МГС-тай 52 дугаар сургууль.
Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн I хороо Д.Чимэд-Осорын гудамж С52