Гадаад хэлний заах аргын нэгдэл

Гадаад хэлний заах аргын нэгдэл

gadaad hel

Манай нэгдэл нийт 6 багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж байна. Манай заах аргын нэгдэлд Боловсролын тэргүүний ажилтан Д.Мядагбадам, Нийслэлийн шилдэг багш Ж.Тунгалаг, магистр багш А.Хонгорзаяа, магистр багш Р.Назгүл, зэрэг шилдэг багш нар сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Та бүхэн манай багш нартай доорх хаягаар холбогдон өөрийн хүүхдийн талаарх бүхий л мэдээллийг авч болохоос гадна манай Эрдмийн түлхүүр системээр холбогдож болно.

 hongoroo

hongoroo_anket

 enkhtuya   enkhtuya_anket
 nazgul  nazgul_anket
 myadgaa  myadgaa_anket
 tungalag  ts_tungalag_anket
tungalag_j  tungalag_j_anket

Бид сурагчдынхаа гадаад хэл сурах сонирхлыг өрнүүлэх, тэдний авъяасыг хөгжүүлэх зорилгоор гадаад хэл судалж байгаа сурагчдынхаа дунд тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон уламжлалт ажлуудыг зохион байгуулдаг билээ. Тухайлбал. 5-р ангийн сурагчдын дунд Spelling bee тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. 2-р шатанд оролцсон 25 сурагчдаас 5а ангийн сурагч Г.Хулан 1-р байр, З.Ану-Үжин 2-р байр, 5в ангийн сурагч Д.Шинэбаяр 3-р байрыг тус тус эзлэв.

1 3 2

6-р ангийн сурагчдын дунд англи хэлний бага олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Энэ олимпиадын тэргүүн байрыг 6а ангийн сурагч Г.Цэлмэг, 2-р байрыг 6в ангийн сурагч О.Мишээл, 3-р байрыг 6г ангийн сурагч Т.Энхжаргал нар эзэллээ.

4 5 6

7-р ангийн сурагчдын дунд Funny journey хөгжөөнт тэмцээнитйг англи хэлний хичээлийн агуулгын хүрээнд зохион байгууллаа. Энэ тэмцээний тэргүүн байрыг 29 оноогоор 7а ангийн Professional kids эзэллээ.

7 8 9

 

“Мы изучаем русский язык” сэдэвт ажлын 7-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Энэ ажлаар сурагчид өөрсдийн сурсан дуу, шүлгээс үзүүлсэн ба орос ардын үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийлээ. Энэхүү арга хэмжээнд 7а ангийн “Чебурашка”, 7б ангийн “Улыбка” багууд мэдлэг чадвараа сорин оролцсоносс 7б ангийн “Улыбка” баг 112 оноогоор тэргүүн байр эзэллээ.

 

10 11

 

12

8-р ангийн сурагчдын дунд зохиох үйл ажиллагааг энэ сард төлөвлөн оруулсан билээ. Англи хэлний хичээлээр тэдний дунд үлгэрийн ном өөрсдийн гараар хийх ажлыг зохион байгууллаа.

 

13 14 15

 

9-р ангийн сурагчдын дунд Smart students тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 9а ангийн Sunny, 9в ангийн Smart students, 9г ангийн Super heroes багууд англи хэлний мэдлэг чадвараа сорин 9в ангийн баг 34 оноотойгоор тэргүүн байр эзэллээ.

 

16 17 18

10-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан QUIZ TIME мэдлэг сорих асуулт хариултын тэмцээнд анги бүрээс 3 сурагч нийт 12 сурагч оролцсоноос 10г ангийн сурагч О.Мөнхжин-Од, 10в ангийн сурагч Төгөлдөр нар тэргүүн болон дэд байрыг эзэллээ.

19 20 21

 

11-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан BEST RECITER уран уншлагын тэмцээнд 11-р ангийн нийт сурагч оролцон яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ” шүлгийг англи хэлээр уншин өрсөлдсөнөөс 11в ангийн сурагч Билгүүнзаяа тэргүүн байр, 11г ангийн сурагч 2-р байр, 11б ангийн сурагч Номин 3-р байрыг тус тус эзэллээ.

 

22
23 24

 

Halloween-ний баярын үйл ажиллагааг 10-р сарын 30-ны өдрийн 17-19 цагийн хооронд зохион байгууллаа. Баярын үйл ажиллагаа 11-р ангийн сурагчдын дунд болсон бөгөөд бүхий л үйл ажиллагааг удирдамжийн дагуу зохион байгууллаа.

 

25 26 27

 

Ангиудадаа “Үгэн хана” буюу “Word wall”-г хийлгэх ажлыг зохион байгуулан ангиудадаа ажиллуулж эхэллээ.

 

28 29 30

 

Монгол Улс-Их Британи Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 10-р сарын 21-25-ны өдрүүдэд эссэ бичлэг, баримтат кино үзүүлэх, зэрэг ажлыг зохион байгууллаа. Монгол улс-Их Британи улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн ажлын хүрээнд явагдсан арга хэмжээний хүрээнд 11г ангийн сурагч Б.Энхжингийн эссэ НБГ-аас шалгаран шагнал хүртлээ.

 

31 32

 

Англи хэлний улсын олимпиадад сурагчдаа бэлтгэн оролцуулсан амжилтаараа шалгаран 3-р байр эзлэв

 

33 34 35

 

Both comments and pings are currently closed.

Comments are closed.