ГОО ЗҮЙН ЗААХ АРГЫН НЭГДЭЛ

009

Манай нэгдэл нь хөгжмийн 3, технологийн 4, биеийн тамирын 5, зураг зүйн 1, нийт 13 багштайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалтын чанар үр дүнг сайжруулах эх үндэс нь хичээлийн бэлтгэл, төлөвлөлт гэж үзэж сургалтын хөтөлбөр, нэгж хичээлийн хөтөлбөр, ээлжит хичээлийн хөтөлбөрийн бэлтгэлийг чанартай сайн боловсруулж, нэгж сэдвийн боловсруулалтыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, хэрэгцээ шаардлага, дэвшилтэт арга зүй, сонирхолд нийцүүлэн бэлтгэж байна. Мөн холбогдох сургалтын баялаг сан хөмрөгийг бүрдүүлж, ээлжит хичээлийг шинэлэг хэлбэрээр зохион явуулан техник технологийн дэвшилтэт аргыг ашиглан сургалтаа явуулж байна.

Сурагчдын сонирхол идэвхийг өрнүүлж тэдний сонирхлын дагуу дуу хөгжим, биеийн тамир, зураг технологи дизайны дугуйлан, секц хичээллүүлдэг. Суралцагчдын сонирхлын дагуу хичээлээс гадуур зохион явагддаг сургууль, дүүрэг, нийслэл, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд суралцагчдыг бэлтгэн оролцуулж, уралдаан тэмцээн бүрээс тэргүүн, дэд, гутгаар, тусгай байруудыг эзэлж, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг олноор төрүүлж, сургууль, дүүргийнхээ нэр алдрыг өндөрт өргөн, амжилт гарган ажиллаж байна.

Манай нэгдэл нь бахархан дуурайх, үлгэр жишээч, үе үеийн ахмад багш нараасаа туршлага судлан ажиллахын зэрэгцээ, багш нарын маань дундаас Монгол улсын гавьяат багш Л.Галмандах төрөн гарсан нь манай нэгдлийн бахархал билээ.

Манай нэгдэл нь сургуулийнхаа 40-н жилийн ойд зориулан “Төрөлх сургууль – Бидний бахархал” хэмээх гар болон сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг нийт үе үеийнхээ төгсөгчдийн дунд амжилттай зохион явуулсан бөгөөд цаашид ойдоо зориулан МУГбагш “Л.Галмандахын дууг хэн сайн дуулах вэ” дууны уралдааныг дүүрэгтээ зохион явуулах, мөн гавьяат багшийнхаа нэрэмжит урлагийн танхимтай болох, спортын мастеруудын зурагт самбар, бие бялдрыг чийрэгжүүлэх танхим болон спортын хэрэглэлүүд, багш ажилчид, сурагчдын нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн гаргах ардын болон орчин үеийн хөгжмийн зэмсгүүдтэй болох, урлагийн тоглолтын иж бүрэн хувцас, ойн хүндэтгэлийн тоглолтыг найруулан тавих зэрэг бүтээлч ажлуудыг хариуцан ажиллаж байна.

 

You can leave a response, or trackback from your own site.

Сэтгэгдэл бичээрэй