Байгалийн ухааны заах аргын нэгдэл

 

Манай нэгдэлд математикийн багш Ц.Энхээ, Л.Лхамсүрэн, Б.Цэцэгмаа, Л.Туул, физикийн багш В.Төгсжаргал, Г.Янжинлхам биологийн багш Г.Долгоржав, М.Болортуяа, химийн багш М.Алтанцэцэг, Ж.Энхцэцэг газарзүйн багш Б.Базарханд, Л.Наранхүү, мэдээлэл зүйн багш Ц.Ганхүү, Ш.Гантулга, шатрын багш И.Ганбаатар нар ажилладаг.

Бидний дунд алтан гадас одонтой багш 2, боловсролын тэргүүний ажилтан багш 6, тэргүүлэх зэрэгтэй багш 5, заах аргач зэрэгтэй багш 5, олон улсын спортын мастер багш 1, магистрант багш 3, бакалавр зэрэгтэй багш 3 ажиллаж байна.

БУЗАН-ийн багш нар жил бүр олимпиад уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсоор ирсэн түүхтэй.Дүүргийн математикийн олимпиадыг жил бүр сургууль дээрээ зохион байгуулан явуулдаг бөгөөд математикийн багш нар болон сурагчдын амжилтаар тогтмол тэргүүний байранд шалгардаг нь тус сургуулийн үе үеийн багш нарын ажлын амжилтын үр дүн,шавь нарынхаа төлөө гэсэн сэтгэлийн урамшуулал болдог юм. 2011-2012 оны хичээлийн жилд математикийн олимпиадад оролцсон сурагчдын амжилтын дундаж оноо 84 байсан нь хоёрдугаар байранд орсон сургуулийн онооноос 50 оноогоор илүү байлаа.

Дүүргийн болон улс, хотын чанартай багш нарын ур чалварын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, өөрслийн ур чалвар, мэллэг чадвараа байнга дээшлүүлж байдаг.

Боловсролын тэргүүний ажилтан Д.Сарантуяа багшийн шавь нар нь түүний нэрэмжит химийн олимпиалыг хоёр жил тутамл ивээн тэтгэн, зохион явуулж сурагчлад химийн шинжлэх ухааныг танин мэдүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх үйлсэд тодорхой хувь нэмрээ оруулсаар ирлээ. Л.Сарантуяа багшийн нөр их хөдөлмөр,гавьяа зүтгэлийг үнэлэн мөнхжүүлэх зорилгоор сургуулийн химийн кабинетыг түүний нэрэмжит болгосон юм.

Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн хувьд “Байгалийн ухааны заах аргын нэгдэл”, түүн дотроо математикийн багш нар гол үүрэг гүйцэтгэж байдаг.

You can leave a response, or trackback from your own site.

Сэтгэгдэл бичээрэй