НИЙГМИЙН УХААНЫ ЗААХ АРГЫН НЭГДЭЛ

IMG_4022

Манай “Нийгмийн ухааны заах аргын нэгдэл” нь 14 багштай бөгөөд монгол хэл, уран зохиолын багш нар Ж.Нарантуяа, П.Уранбилэг, Х.Нямсүрэн, Д.Эрдэнэчимэг, Д.Мягмарсүрэн нь хүүхдэд яруу сонсголонтэх хэл бичгийн гайхамшгаар бахархан хүмүүжүүлэх эрлэм ухааныг түгээж байна.

Түүнчлэн ямар ч багш хичээлд бэлтгэлгүй орно гэлэг бол сэлүүргүй завиар усны урсгал даган хөвж яваа сал молтойалил гэж үзэн хичээлийн бэлтгэл төлөвлөлтөл онцгой анхаарч сурагчдын уншиж, анхаарах, найруулан ярьж бичих чалварыг хөгжүүлэх үнлсэн зорилгод бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласнаар багш Ж.Нарантуяа, П.Уранбилэг нар дүүргийн мэргэжлийн болон ур чалварын аварга боллоо.

Мөн гадаад хэлний багш нар Г.Оюунчимэг, А.Хонгорзаяа, Р.Назгүл, З.Энхтуяа, Ж.Тунгалаг, Б.Толгэрэл нар нь багшлах ур чадвараа байнга хөгжүүлэн бусдын туршлагыг судлах, шинэлэг арга барилуудтай хослуулан турших замаар бүтээлч багшийн ураллаанд оролцох, сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэхэд уйгагүй хөдөлмөрлөж бүтээлч санаачилгатай ажилласны үр дүнд шавь нараа олимпиадад амжилттай оролцуулсаар ирсэн ба багш А.Хонгорзаяа Энэтхэг улсын “Valuepoint” academy-д мэдлэг боловсролоо дээшлүүлэх эрхээр шагнагдсан. Сургуулийнхаа 40 жилийн ойг угтаж гадаад хэлний 2 кабинетийг тохижуулж бэлэг барихаар ажиллаж байна.

Түүх нийгмийн багш Н.Баярцэцэг, М.Отгонцэцэг, Ц.Ариунаа нар нь хичээл амжилттай болох гол нөхцөл нь багшийн хичээлийн бэлтгэл гэж үздэг. Иймээс нэгж хичээл бүрийн бэлтгэлийг сайн хангаж заадаг. Хичээлээр мэдлэг бүтээлгэхийн тулд сурагчдын өөрийн үзэл санаа, чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэн ажилладаг.

Ингээд бид сургалтын чанар үр дүнг сайжруулах үндэс нь хичээлийн бэлтгэл төлөвлөлт гэж үзэж хөтөлбөрийг сурагчдын нас сэтгэхүйн онцлог тэдний бодит түвшин сонирхолд нийцүүлэн боловсруулах арга аргачлалын үйлийг алхам алхмаар төлөвлөж хэрэгжүүлэхдээ орчин үеийн техник технологийн дэвшлийг өдөр бүрийн үйл ажиллагаандаа зөв зохистой ашиглаж чаддаг болох, үйл ажиллагааныхаа үр дүнг тооцож үнэлж дүгнэх, зөвлөх аргазүй эзэмших зорилт тавин ажиллаж байна.

You can leave a response, or trackback from your own site.

Сэтгэгдэл бичээрэй