Archive for October 29th, 2014

Нийслэл хотын ой өдөрт

 

Хосе-Мартийн нэрэмжит 52-р сургуульд Нийслэлийн түүхт 375 жилийн ойд зориулсан ЕБС-иудад зохион байгуулсан цахим хичээлийн мэдээ  тайлан

үзэх

Хосе-Мартийн нэрэмжит 52-р сургууль
“Миний хот Улаанбаатар”

үзэх

“Цүнхэн шуудан”

“Цүнхэн шуудан” төслийн хэрэгжилтийг тайлагнажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн 23 сургуулийн 1000 багшийн чуулга уулзалт өнгөрсөн бямба гарагт болж өндөрлөсөн байна. Тус бага хурлыг дүүргийн ЗДТГ болон Боловсролын хэлтэс, “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвөөс зохион байгуулсан байна.

Чуулга уулзалтад Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 1000 багш болон Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Нийгмийн бодлого хэлтсийн дарга Б.Булган болон бусад төлөөлөгчид оролцжээ.

Багш нарын бага хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн зорилтыг танилцуулж, БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Цүнхэн шуудан” төслийн хэрэгжилт болон Хан-Уул дүүргийн мэргэжлийн багш нарын зөвлөл байгуулах болон тус зөвлөлөөс 2014-2015 онд хийх ажлын ерөнхий чиглэлийг хэлэлцэж батлах мөн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа тайлагнажээ.

Хуралд оролцож байгаа багш нарт амжилт хүсч Засаг дарга Ж.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ “Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. Үүний нэг ажил болох багш нарын бага хурлыг зохион байгуулж байна.

Хүрэлцэн ирсэн багш нартаа баярлалаа. Ирээдүйн мэргэжил, боловсролтой иргэнийг бэлтгэхэд та бүхний үүрэг хамгийн чухал бөгөөд та бүхэн ч тэднийг бэлтгэн гаргаж чадна гэж бид итгэж байна. Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг багш нарт чиглүүлэн хийж байгаа. Багш нарын мэдлэг боловсрол, чанарыг дээшлүүлж байж бид илүү их амжилтад хүрнэ. Та бүхэнд амжилт хүсье” гэжээ.