Archive for October, 2014

Дүнгийн томъёо

Нийт багш нарт:

дүнгийн томъёо татах

 

анги удирдсан багш нарт: 

7-р анги татах

8-р анги татах

9-р анги татах

11 жилийн 10-р анги  татах

11-р анги татах

11 жилийн 12-р анги татах

 

Нийслэл хотын ой өдөрт

 

Хосе-Мартийн нэрэмжит 52-р сургуульд Нийслэлийн түүхт 375 жилийн ойд зориулсан ЕБС-иудад зохион байгуулсан цахим хичээлийн мэдээ  тайлан

үзэх

Хосе-Мартийн нэрэмжит 52-р сургууль
“Миний хот Улаанбаатар”

үзэх

“Цүнхэн шуудан”

“Цүнхэн шуудан” төслийн хэрэгжилтийг тайлагнажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн 23 сургуулийн 1000 багшийн чуулга уулзалт өнгөрсөн бямба гарагт болж өндөрлөсөн байна. Тус бага хурлыг дүүргийн ЗДТГ болон Боловсролын хэлтэс, “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвөөс зохион байгуулсан байна.

Чуулга уулзалтад Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 1000 багш болон Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Нийгмийн бодлого хэлтсийн дарга Б.Булган болон бусад төлөөлөгчид оролцжээ.

Багш нарын бага хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн зорилтыг танилцуулж, БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Цүнхэн шуудан” төслийн хэрэгжилт болон Хан-Уул дүүргийн мэргэжлийн багш нарын зөвлөл байгуулах болон тус зөвлөлөөс 2014-2015 онд хийх ажлын ерөнхий чиглэлийг хэлэлцэж батлах мөн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа тайлагнажээ.

Хуралд оролцож байгаа багш нарт амжилт хүсч Засаг дарга Ж.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ “Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. Үүний нэг ажил болох багш нарын бага хурлыг зохион байгуулж байна.

Хүрэлцэн ирсэн багш нартаа баярлалаа. Ирээдүйн мэргэжил, боловсролтой иргэнийг бэлтгэхэд та бүхний үүрэг хамгийн чухал бөгөөд та бүхэн ч тэднийг бэлтгэн гаргаж чадна гэж бид итгэж байна. Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг багш нарт чиглүүлэн хийж байгаа. Багш нарын мэдлэг боловсрол, чанарыг дээшлүүлж байж бид илүү их амжилтад хүрнэ. Та бүхэнд амжилт хүсье” гэжээ.

Зураг зүйн олимпиадын амжилт

Цааш нь »

2014 оны “шилдэг” илтгэлийн уралдааны тухай

2014 оны “шилдэг”  илтгэлийн уралдаан 2014.10.22 –нд

2 үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

1-р шатанд нийт 87 багш судалгаа шинжилгээний бүтээлээ уншиж  танилцууллаа.

2-р шатанд 9 багш шалгаран оролцсоноос

1-р байр: Газар зүйн багш Л.Наранхүү

“Хүүхдийн төлөвшил хөгжилд тулгуурлан ээлжит хичээлийг төлөвлөх нь  ”

2-р байр: Нийгмийн ухааны багш М.Отгонцэцэг

”Суралцагчдын багийн үйл ажиллагааг ээлжит хичээлийн төлөвлөлтөнд тусгах нь”

3-р байр: Математикийн багш Л.Лхамсүрэн

“Ээлжит хичээлийн  төлөвлөлтөнд чээж  дасгал оруулсанаар хүүхдийн анхаарлын төвшинг дээшлүүлэх боломж”

4-р байр: Англи хэлний багш Л.Мягмаржав

”Бүтээлч сэтгэлгээний аргаар ээлжит хичээл төлөвлөх нь” сэдэвт илтгэлүүдээр тус тус амжилттай оролцлоо. Мэдлэг Оюун туршлага дээрээ тулгуурлан идэвхтэй оролцсонд талархал илэрхийлж байна.

iltgel

2014 оны шилдэг илтгэл хэлэлцүүлэх арга хэмжээний удирдамж

001

 

002

Зарлан мэдээлэх дохио

2014 оны 10-р сарын 8-ны 1-р жилийн 3-р цагийн хичээлийн дунд (зарлан мэдээлэх дохио)-гоор 9 цаг 50 минутаас 10 цаг 10 минут хүртэл хичээлийн дунд   (багш, дунд, ахлах)   ангийн багш нар сурагчдыг аюулгүй бүсэд 474 сурагчид сургуулийн гадаа биеийн тамрын талбайд байрлуулсан ба бага сургуулийн сурагчид мөн адил сургалтанд оролцсон ба. 300 сурагчид сургуулалт дууссаны дараа командаар ангидаа орж хичээлээ үргэлжлүүлсэн үйл ажиллагааг удирдаж явуулсан 1-р ээлжийн жижүүр багшаар ажиллсан биеийн тамирын багш Б.Баттулга.
Цааш нь »

Ахмадын баяр

Ахмадын баярыг угтан НБГ-аас гаргасан

  • “Танаас суралцъя” сэдэвт хаалтын ажилгааны өдөрлөг зохион байгуулах чиглэлийн хүрээнд “Шавийн эрдэм багшаас” уулзалт өдөрлөг зохион байгуулагдлаа.
  • Тус өдөрлөгт үе үеийн ахмад багш нар, үе үеийн шавь нар, одоо ажиллаж буй багш удирдлагууд оролцлоо.
    Цааш нь »