‘Хүмүүжил’ ангилалын архив

Амжилт үзүүлсэн эмчдээ баяр хүргэе

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас нийслэлийн боловсролын шилдэг ажилтан шагнал гардан авлаа.

005
Цааш нь »

Дуулиан 2020 тэмцээний амжилт

Дуулиан 2020 тэмцээнд 52 дугаар сургуулийн 11, 13 насны ангилалуудад манай сургуулиас оролцсон баг тамирчид амжилттай оролцож 13 насны баг тамирчид алтан медаль, 11 насны ангилалын баг тамирчид хүрэл медаль тус тус хүртлээ баг тамирчид болон багш дасгалжуулагчидаа баяр хүргэе. Цаашдын спортын өндөр амьжилт хүсье.

2
Цааш нь »

ЕБС-уудын дунд зохиогдсон улсын аварга шалгаруулах “Парламентын мэтгэлцээний тэмцээн”-д Н.Булгантамир тэргүүн байр эзлэв

ЕБС-уудын  дунд зохиогдсон улсын аврага шалгаруулах “Парламентын мэтгэлцээний тэмцээн”-д 52 дугаар сургуулийн “Оюуны давалгаа” илтгэлийн клубын ахлагч Н.Булгантамир амжилттай оролцож тэргүүн байр эзлэн “Отгон тэнгэр” дээд сургуульд суралцах эрхийн бичиг 2250000 төгрөгөөр шагнагдав.

FB_IMG_1450529983022
Цааш нь »

ХУД-ийн 52-р сургуулийн “Оюуны давалгаа” илтгэх урлаг, парламент мэтгэлцээний клубийн амжилтаас

Оюун давалгаа клубын ахлагч 12б ангийн сурагч Н.Булгантамирын 2015-2016 оны хичээлийн жилд дараах уран илтгэл болон парламент мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож арвин их амжилтаар дүүрэн байна.

12351069_508230276016819_119117188_n[2]

1. Ерөнхий боловсролын сургуулийн дунд зохион байгуулагдсан “Нийслэлийн аварга” шалгаруулах Парламент тэмцээнд амжилттай оролцож “Тэргүүн байр”
2. МУИС-ийн BEST клубээс зохион байгуулсан Чансаа тогтоох Парламент мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож Уран илтгэлийн төрлөөр “Дэд Тэргүүн байр”
3. ШИХИХУТАГ-ХЗДС-ийн Гэрэгэ клубээс зохион байгуулсан Парламент мэтгэлцээний тэмцээнд Уран илтгэлийн төрлөөр “Тэргүүн байр”
4. Ерөнхий боловсролын сургуулийн дунд зохион байгуулагдсан Нийслэлийн уран илтгэлийн тэмцээнд “Шилдэг 20” илтгэгчээр
5. Монголын Парламент мэтгэлцээний холбооноос зохион байгуулсан Чансаа тогтоох тэмцээнд “Гэгээ” баг Тусгай байр
6. Ерөнхий боловсролын сургуулийн дунд зохион байгуулагдсан Нийслэлийн аварга шалгаруулах Парламент мэтгэлцээний тэмцээнд “Тэргүүн байр”
7. ХУД-ийн Ерөнхий боловсорлын сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Шилдэг илтгэгч”-ийн уралдаанд амжилттай оролцож “Тэргүүн байр” Өргөмжлөл, цомоор тус тус шагнагдсан байна.

12б ангийн сурагч Н.Булгантамирт “Түүх нийгмийн заах аргын секцийн” багш нараас нь сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе

Тогтвортой хөгжлийг хангах

2015 оны 10 сарын 9-11 хооронд ОУ-н Найрамдал төвд БМДИ ОУ эко сургууль хөтөлбөрийн опратор БОМСТ хамтран тогтвортой ирээдүйг цогцлоон бүтээхэд бидний оролцоо сэдэвт эко сургуулиудын сурагчдын чуулган боллоо. Чуулганд Нийгмийн ажилтан З.Ананд 12а ангийн сурагч Т.Ундрах, 12г ангийн сурагч Г.Билэгбаяр, 10а ангийн сурагч О.Амарсайхан нар оролцлоо.
Цааш нь »

Сурагчийн нэг өдөр

???????????????????????????????
Цааш нь »

Эртэч монгол

үзэх

“Эртэч Монгол” уулзалтын агуулга:

  • Гэгээрлийн цаг – “Эх оронч үзэлтэй, ёс суртахуунлаг байж манлайлан оролцох нь” гэсэн агуулгаар ажил амьдрал, хийсэн бүтээсэн үйлээрээ олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөн, хайр, хүндэтгэлийг нь хүлээсэн хүндтэй зочид уригдан илтгэл тавина.
  • Мэдээлэл солилцох цаг – илтгэлтэй холбоотой асуулт асууж, ярилцах
  • Илтгэлийн гол агуулгыг амьдралдаа хэрэгжүүлэх уриалга гаргах

Энэхүү уулзалтыг 14 хоногт нэг удаа өглөө 06.30-08.00 цагт тогтмол зохион байгуулж байна. Нийгмийн салбар бүрийн удирдагчид, манлайлагчид, идэвхтнүүдийг өргөнөөр оролцуулдаг бөгөөд тэдний нийгмийн сайн сайхны төлөөх идэвхтэй оролцоог дэмжин, салбар бүртээ хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар мэдээлэл, туршлага солилцох, бие биенээсээ суралцах чиглэлд явагддаг.

“Эртэч Монгол” аяны агуулга

1 дэх өдөр:

Аяны нээлт-Тухайн сургууль дээр өглөө 07.00 цагт болно. Ард түмнийхээ хүндэтгэл талархлыг хүлээж, үлгэр дуурайл болсон хүмүүсийн амьдралын туршлага, эрдэмтэн мэргэдийнхээ судалгаа шинжилгээний нөр их ажлын дүнд олж хуримтлуулсан мэдлэг, мэдээллийг залуу хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх зорилгоор ахмад үеийн хүндтэй хүмүүсийг урьж оролцуулна. “Эртэч Монгол” аяны талаарх 10 минутын видео бичлэг үзүүлж, аяны талаар зохион байгуулагч талууд болон тухайн сургуулийн удирдлагын зүгээс танилцуулга хийнэ.

2 дахь өдөр:

‘Эрт босвол нэгийг дуулна”-Эрт босохын ач тусыг харуулсан хэлц үг, сургаал, сургамжитжишээ, туршлагыгхаруулсан буланг сургууль болон ангидаа байгуулж, тухайн буланг танилцуулах ярилцлага, хэлэлцүүлгийг анги бүр дотроо өрнүүлэх

3 дахь өдөр:

“Эртэч Монгол багш, сурагчид” лекц-Монгол тэмүүлэл-

Сайхан Монгол орон ТББ-аас өглөө 06.30 цагт уншина. Нийт

багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцоно.

4 дэх өдөр:

Муу зуршлаас салж, сайныг дэлгэрүүлэх өдөр- Өнөөдөр нийгэмд хүмүүс хоорондын харилцаанд хамгийн доголдолтой байдаг зүйл бол өөрийнхөө бурууг хүлээж, бусдаас уучлал хүсэх явдал билээ. Миний буруу, уучлаарай гэдэг үгийг хэрэглэн заншвал хувь хүн өөрийнхөө хэлэх үг, хийх үйлдлээ дүгнэн шинжиж, хүмүүс хоорондын харилцаандаа таагүй, сэтгэл гонсойлгосон алдаатай үйлдэл хийхгүй байхад нөлөөлнө. Сайн явах санааных гэдэг. Сайн явахад хүнд хэр зэрэг цагаан сэтгэлээр хандаж, талархан баярлаж явахаас бас шалтгаална. Тиймээс бусдыгхүндэтгэх, өөрийгөө дүгнэн цэгнэх, бусадтай эелдэг боловсон харилцах ёс суртахууны соёлыг төлөвшүүлэхэд “Муу зуршлаас салж, сайныг дэлгэрүүлэх өдөр” чухал үр нөлөөтэй үйл ажиллагаа байна. “Уучлал, талархал”- ийн шуудангийн хайрцгийг аяны 2 дахь өдөр сургууль болон ангидаа байрлуулсан байна. Сурагчид бие биенээ болоод багш нар, эцэг эх, найз нараа гомдоож, таагүй харилцаж байсан бол уучлалт гуйх, мөн хэн нэгэнд хэлж амжаагүй талархсан сэтгэлээ илэрхийлэх захидал бичин “Уучлал, талархал’’-ийн шуудангийн хайрцагт хийсэн байна. Энэ хайрцгийг аяны 4 дэх өдөр задалж, захиа хүлээн авагч эздэд хүргэж өгнө. Энэхүү өдрийг дүгнэж ангидаа уучлал, талархлын талаар халуун яриа, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

5 дахь өдөр:

Хүндэтгэлийн лекц- Хаалтын үйл ажиллагаа: Ахмадын сургаал алт гэсэн үг байдаг. “Эртэч Монгол” 7 хоногийн аяны хүрээнд ахмад үеийнхнийхээ амьдралын туршлага, мэдлэгээс суралцах Хүндэтгэлийг лекцийг өглөө 06.30 цагт сонсоно. Аяны үр дүнг дүгнэж, сургуулийн удирдлага, багш нар, сурагчид сэтгэгдлээ ярина. “Эртэч Монгол” аяныг үргэлжпүүлэн сургууль дээрээ өрнүүлэн явуулах уриалга гаргах: Үүнд багш, ажилчдын уулзалтаа 7 хоногийн аль нэг өдрийн өглөө хийж занших, 2 долоо хоногт нэг удаа “Эртэч Монгол” өглөөлгийг сурагчид, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулж занших гэх зэрэг.

Энэ удаад бид “Эртэч Монгол ” уул залтанд уригдсан 24 хүндтэй зочны олон түмэнд толилуулсан илтгэлүүдийг эмхэтгэн, “Эртэч Монгол” номын II цувралыг ард түмнийхээ гэгээрлийн санд нэмэрлэн хүргэж байна. Энэхүү номны хэвлэлтийн зардлыг ивээн тэтгэсэн “Боловсролд ээлтэй” Номин Холдинг ХХК- ийн хамт олон гүн талархал илэрхийлье! Монгол ажил хэрэгч хүн Та “Эртэч Монгол” номоо амтархан уншиж, номонд шингэсэн сургамжтай сайхан санаа, туршлагуудаас санаа аван, ажил амьдралдаа хэрэгжүүлж, ард түмнээ манлайлан дагуулахыг хүсье.

Номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай.

Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” ТББ

Facebook: Ertech Mongol

И-мэйл: mongoldream2015@gmail.com