‘Сургалтын алба’ ангилалын архив

Хөгжмийн багш Т.Мөнхжаргал

3-р анги дэвсгэр шугам хөгжим  үзэх

5-р анги төгөлдөр хуурын даралтуудын тухай үзэх татах

Зөв монгол хүүхэд-Хүүхэд нэг бүрийн хөгжилдт тайлангууд

“Зөв монгол хүүхэд хөтөлбөр – Хүүхэд нэг бүрийн хөгжилд” боловсролын

үндэсний чуулганы хүрээнд Хан –Уул дүүргийн 52-р сургуулийн 9А ангийн

эцэг эх, сурагчдын дунд явуулсан өдөрлөгийн тайлан үзэх

ХУД-ийн 52 дугаар сургуулийн 9б ангийн “Зөв монгол хүүхэд-Хүүхэд нэг бүрийн хөгжилд”-боловсролын үндэсний чуулганы үеэр зохион байгуулсан тайлан үзэх

“ Зөв Монгол хүүхэд хөтөлбөр – Хүүхэд нэг бүрийн хөгжилд” үзэх

 

 

Цахим хичээлүүд

Сэдэв “Амьд ба амьгүй биеийн хөдөлгөөн” 5-р анги :багш Д.Энхцэцэг Үзэх

Сэдэв “Монгол хэл” 2-р анги :багш Д.Энхцэцэг  Үзэх

Сэдэв ” дэлхийн уран зохиол” 11-р анги :багш Р.Сарантуяа Үзэх

Сэдэв “2 оронтой тоог нэгжид хуваах” 3-р анги :багш А.Буянцэцэг Үзэх

Сэдэв “Халх голын дайн” 9-р анги :багш Ц.Ариунаа Үзэх

Сэдэв “Эерэг сөрөг тоо” 4-р анги :багш Л.Золгэрэл Үзэх

Сэдэв “Шүлгээс төрсөн сэтгэгдлээ зурж дүрслэх” 5-р анги :багш Ж.Гэнэндулам Үзэх

Сэдэв “Газар зүй” 7-р анги :багш Л.Наранхүү Үзэх

Сэдэв “Орос хэлний нэгж хөтөлбөр” 7-р анги :багш Д.Мядагбадам Үзэх

Сэдэв “Хурууны дардсаар урлах нь ” 2-р анги :багш Ц.Отгондалай Үзэх

Сэдэв “Толболон зурах ” 2-р анги :багш Ц.Отгондалай Үзэх

Сэдэв “Bloom’s taxonomy -н аргыг ашиглах нь ” 4 өөс 5-р  анги :багш У.Баяржаргал Үзэх

Сэдэв “Гарц ба гэрлэн дохио” 2-р  анги :багш У.Баяржаргал Үзэх

 

 

 

Эртэч монгол хүүхэд арга хэмжээ

IMG_4450
Цааш нь »

Анги алгасах

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

2008 оны 12 дугаар сарын 8-ны өдөр                                 Дугаар 113                               Улаанбаатар хот

Журам батлах тухай   

        Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.

  1. Энэхүү журмын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж,  явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад тус тус үүрэг болгосугай.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

                                                  САЙД                                                      Ё.ОТГОНБАЯР

2008 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн

113 дугаар тушаалын хавсралт

 АНГИ АЛГАСАН СУРАЛЦАХ ХҮСЭЛТИЙГ

ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. “Бага, дунд боловсролын тухай” хуулийн 7.4. дэх хэсгийг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн авьяас, чадварыг дэмжих, бие даан сурах, хөгжих бололцоогоор ханган суурь, бүрэн дунд боловсролын стандартын агуулгыг бүрэн эзэмшиж, анги алгасан суралцахад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Суралцагч нь зохих түвшний боловсролыг тогтоосон хугацаанаас нь өмнө тусгай хөтөлбөрөөр бие даанэзэмшин зохих шалгалтыг өгч, дараагийн ангид дэвшин суралцахыг анги алгасан суралцах гэж ойлгоно.

1.3. Анги алгасан суралцах суралцагчийн тоог цөөн, сургалтыг чанартай, үр дүнтэй байлгахад анхаарч, суурь, бүрэн дунд боловсролын төгсгөлийн ангийн хичээлийн агуулгыг заавал танхимаар эзэмшүүлнэ.

1.4. Суралцагч бүрэн дунд боловсролыг хоёр өөр сургуульд, сургалтын өөр хэлбэрээр зэрэг суралцахыг хориглоно.

1.5. Энэхүү журмын 2.1 дүгээр зүйлд заасан шаардлагын аль нэгийг биелүүлээгүй суралцагчийг анги алгасуулан суралцуулахгүй.

Хоёр. Тавигдах шаардлага, түүнийг шийдвэрлэх            

                

2.1. Суралцагч нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд анги алгасан суралцаж болно.

2.1.1. Хот, аймаг, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, 1-3 дугаар байр эзэлсэн байх;

2.1.2. Алгасан суралцах ангийнхаа сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн агуулгыг танхимын бус хэлбэрээр бие даан бүрэн эзэмшиж, жилийн эцсээр 100 хувьтай шалгагдсан байх;

2.1.3. Мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалтаар бүх хичээлүүдийн үнэлгээ 100 хувьтай шалгагдсан байх.

2.2. Суралцагч нь тухайн жилийн 9 дүгээр сарын 10-ны дотор сургуулийн захиргаанд анги алгасан суралцах хүсэлт гаргана.

2.3. Сургуулийн захиргаа нь анги алгасан суралцахаар хүсэлт гаргасан суралцагчийн асуудлыг багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцэж, тэдний санал, дүгнэлтийг үндэслэн суралцагчийн судалгааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн Боловсролын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

2.4. Аймаг, нийслэлийн Боловсролын асуудал хариуцсан нэгж нь анги алгасан суралцах хүсэлтийг судлан үзээд мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт өгөх суралцагчийн нэрсийг гаргаж, 9 дүгээр сарын 25-ны дотор сургуулиудад хүргүүлнэ.

2.5. Боловсролын асуудал хариуцсан нэгжийн даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг жил бүрийн 5 дугаар сарын 10-ны дотор тухайн сургуультай хамтран суралцагчийн алгасан суралцсан ангийн хичээлүүдийн агуулгаар мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт авна.

2.6. Боловсролын асуудал хариуцсан нэгж нь шалгалтын дүн, сургуулийн захиргааны санал, дүгнэлтийг харгалзан суралцагчийг анги алгасуулан дэвшүүлэн суралцуулах асуудлаар эцэслэн шийдвэр гаргана.

Гурав. Шалгалтыг зохион байгуулах 

3.1. Суралцагчийн мэдлэг, чадварыг сургуулийн захиргааны шийдвэрээр томилогдсон шалгалтын комисс тогтоосон журмын дагуу үнэлж, дүгнэнэ.

3.2. Энэхүү журмын 2.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан суралцагчийг шалгалтад оруулна.

3.3. Суралцагчаас алгасан суралцах ангийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдээр шалгалт авна.

3.4. Анги алгасан суралцагч сургуулийн захиргааны хоорондын харилцааг гэрээгээр зохицуулна.

3.5. Сургуулийн захиргаа, аймаг, нийслэлийн Боловсролын газраас суралцагчийн мэдлэг, чадварын үр дүнг үнэлэх хөндлөнгийн үнэлгээ хийх график, сургууль, багшийн зүгээс суралцагчийн авах үйлчилгээ зэргийг гэрээнд тусгана.

3.6. Тухайн хичээлийн жилд анги алгасан суралцах суралцагчийн тоог бага, дунд боловсролын статистикийн мэдээлэлд заавал тусгана.            

3.7. Суралцагчийн хувийн хэргийн сурлагын дүн, үнэлгээ гэсэн хэсэгт  алгасан суралцсан ангийн хичээлүүдийн үнэлгээг тэмдэглэж, тодорхойлолт гэсэн хэсэгт тухайн ангийн хичээлүүдийн агуулгыг тогтоосон хугацаанаас нь өмнө бие даан эзэмшиж, анги алгасан суралцсан тухай бичиглэл хийнэ.

Цүнхэн шуудан

2015.02.05-ны өдөр цүнхэн шууданг дүгэнэж сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчид чууллаа.


Цааш нь »

Сургуулийн стратеги төлөвлөгөө

Сургуулийн стратеги төлөвлөгөө  үзэх

“Цүнхэн шуудан”

“Цүнхэн шуудан” төслийн хэрэгжилтийг тайлагнажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн 23 сургуулийн 1000 багшийн чуулга уулзалт өнгөрсөн бямба гарагт болж өндөрлөсөн байна. Тус бага хурлыг дүүргийн ЗДТГ болон Боловсролын хэлтэс, “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвөөс зохион байгуулсан байна.

Чуулга уулзалтад Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 1000 багш болон Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Нийгмийн бодлого хэлтсийн дарга Б.Булган болон бусад төлөөлөгчид оролцжээ.

Багш нарын бага хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн зорилтыг танилцуулж, БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Цүнхэн шуудан” төслийн хэрэгжилт болон Хан-Уул дүүргийн мэргэжлийн багш нарын зөвлөл байгуулах болон тус зөвлөлөөс 2014-2015 онд хийх ажлын ерөнхий чиглэлийг хэлэлцэж батлах мөн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа тайлагнажээ.

Хуралд оролцож байгаа багш нарт амжилт хүсч Засаг дарга Ж.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ “Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. Үүний нэг ажил болох багш нарын бага хурлыг зохион байгуулж байна.

Хүрэлцэн ирсэн багш нартаа баярлалаа. Ирээдүйн мэргэжил, боловсролтой иргэнийг бэлтгэхэд та бүхний үүрэг хамгийн чухал бөгөөд та бүхэн ч тэднийг бэлтгэн гаргаж чадна гэж бид итгэж байна. Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг багш нарт чиглүүлэн хийж байгаа. Багш нарын мэдлэг боловсрол, чанарыг дээшлүүлж байж бид илүү их амжилтад хүрнэ. Та бүхэнд амжилт хүсье” гэжээ.

2014 оны “шилдэг” илтгэлийн уралдааны тухай

2014 оны “шилдэг”  илтгэлийн уралдаан 2014.10.22 –нд

2 үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

1-р шатанд нийт 87 багш судалгаа шинжилгээний бүтээлээ уншиж  танилцууллаа.

2-р шатанд 9 багш шалгаран оролцсоноос

1-р байр: Газар зүйн багш Л.Наранхүү

“Хүүхдийн төлөвшил хөгжилд тулгуурлан ээлжит хичээлийг төлөвлөх нь  ”

2-р байр: Нийгмийн ухааны багш М.Отгонцэцэг

”Суралцагчдын багийн үйл ажиллагааг ээлжит хичээлийн төлөвлөлтөнд тусгах нь”

3-р байр: Математикийн багш Л.Лхамсүрэн

“Ээлжит хичээлийн  төлөвлөлтөнд чээж  дасгал оруулсанаар хүүхдийн анхаарлын төвшинг дээшлүүлэх боломж”

4-р байр: Англи хэлний багш Л.Мягмаржав

”Бүтээлч сэтгэлгээний аргаар ээлжит хичээл төлөвлөх нь” сэдэвт илтгэлүүдээр тус тус амжилттай оролцлоо. Мэдлэг Оюун туршлага дээрээ тулгуурлан идэвхтэй оролцсонд талархал илэрхийлж байна.

iltgel

Хан-уул дүүргийн 52 дугаар сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө

  • Хан-уул дүүргийн 52 дугаар сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө
    үзэх татах
  • Хан-уул дүүргийн 52 дугаар сургуулийн статистик
    үзэх татах